sonin.mn

11-р сарын 18-20-ны өдрүүдэд Америкийн Хавайд 2025 оны Хятад, Америкийн тэнгисийн цэргийн аюулгүй байдлын зөвшилцөх механизмын ажлын хэсгийн 2-р хурал болон жил тутмын хурлыг хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтоор удирдлага болгож, эрх тэгш, хүндэтгэх үндэс суурь дээр хоёр тал илэн далангүй, бүтээлч солилцоо өрнүүлж, өнөөгийн Хятад, Америкийн далай болон агаар дахь аюулгүйн нөхцөл байдлын талаар санал солилцож, хоёр армийн далай болон агаарт болсон тохиолдлыг авч хэлэлцэж, “Хятад , Америкийн далай болон агаарт тулгарах үеийн аюулгүй байдлын дүрэм”-ийн жил тутмын хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж, Хятад, Америкийн далай дээрх цэргийн ажиллагааны аюулгүй байдлын асуудлыг сайжруулах арга хэмжээг авч хэлэлцэж, 2026 оны ажлын хэсгийн хуралдааны сэдвийн талаар санал солилцов. 


Хятад, Америкийн далай дээрх цэргийн аюулгүй байдлын зөвшилцөх механизмын хурал нь Хятад Америкийн хоёр армийн далай, агаар дахь тэргүүн фронтын цэргийн хүчний харилцан ажиллагааг илүү мэргэжлийн, аюулгүйгээр явуулахад тус дөхөм болж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс хоёр тал зайлсхийж, эрсдэл хямралыг хянан зохицуулахад тустай гэж хоёр тал санал нэгтэй үзжээ. Үүний зэрэгцээ далайн аялал, нислэгийн эрх чөлөө нэрийн дор Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдалд заналхийлэх аливаа үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэж, Хятадын талд чиглэсэн аливаа зөрчил, өдөөн хатгалга, ойр зайны тагнуул хийж таагүй байдал үүсгэхийг эрс эсэргүүцэж, түүнчлэн Хятад улс цаашид ч хууль журмын дагуу улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахаа илэрхийлсэн байна.


Г.Бямба