sonin.mn

11-р сарын 24-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр: "Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 10 дахь бага хурлыг хэзээ хуралдуулах талаарх сэтгүүлчийн асуултад БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: "Хятад, Япон, БНСУ гурван тал гурван улсын удирдагчдын 10 дахь бага хурлыг хэзээ хуралдуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрээгүй байна. Сүүлийн үед Японы удирдагч Тайваний асуудалтай холбоотой буруу үг илт хэлсэн нь Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагааны суурь болон уур амьсгалыг хохироосон тул гурван орны удирдагчдын бага хурлын нөхцөл боломж одоохондоо хангагдаагүй" гэжээ. 


Г.Бямба