sonin.mn

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Оросын геополитикийн хандлага Ялтын бага хурлын үеэс хойш өөрчлөгдөөгүй хэмээн мэдэгдэж, Москва Европыг одоо ч нөлөөллийн бүсээр хуваагддаг гэсэн хуучин өнцгөөс харсаар байгааг онцоллоо. Энэ талаар The Guardian мэдээлэв.


Фон дер Ляйенийн хэлснээр, Украины энхийн аль ч тохиролцоо шударга, урт хугацааны тогтвортой байдлыг хангах ёстой бөгөөд энэ нь зөвхөн Украины төдийгүй Европын аюулгүй байдлын асуудал гэнэ. Тэрээр мөн Киевийн зэвсэгт хүчний тоог хязгаарлах санал санаачлагыг эрс эсэргүүцэв.


"Ирээдүйн хэлэлцээр нь Украины бүрэн эрхт байдлыг бүрэн баталгаажуулж, Европын хил хязгаарыг хүч хэрэглэн өөрчлөх аливаа оролдлогыг таслан зогсоох ёстой. Оросын сэтгэлгээ Ялтын үеэс хойш өөрчлөгдөөгүй, тэд Европын эх газрыг нөлөөллийн бүсийн өнцгөөс харсаар байна. Тиймээс бид хатуу байр суурь илэрхийлэх ёстой. Тусгаар тогтносон Европын улсыг нэг талын шийдвэрээр хувааж болохгүй. Хэрэв өнөөдөр бид хил хязгаарыг ганхуулахыг хүлээн зөвшөөрвөл маргааш шинэ мөргөлдөөний үүдийг нээх болно. Үүнийг бид огт зөвшөөрч болохгүй" гэж Европын Комиссын дарга онцолжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az