sonin.mn

11-р сарын 26-нд Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао Европын Холбооны Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын комиссар Марос Шефчович нар цахим уулзалт хийж, Nexperia-тай холбоотой зэрэг худалдаа, эдийн засгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.


Ван Вэньтао энэ үеэр хэлэхдээ, "Nexperia-ийн асуудлаар дэлхийн хагас дамжуулагчийн хангамжийн сүлжээнд үүссэн өнөөгийн эмх замбараагүй байдлын эх үүсвэр, хариуцлага нь Нидерландад байгаа. Хятадын Засгийн газар дэлхийн хагас дамжуулагчийн хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах, сэргээхийн тулд цаг тухайд нь, үр дүнтэй арга хэмжээ авч, хариуцлагатай ажилласаар ирсэн. Европын Холбоо эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Марос Шефчович хэлэхдээ, "Nexperia-гийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, улмаар дэлхийн хагас дамжуулагчийн хангамжийн сүлжээнд хямрал үүсэхээс сэргийлж байгаад Хятадын Худалдааны яаманд талархал илэрхийлж байна. Европын Холбоо нөхцөл байдлыг улам хурцдахаас зайлсхийхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэсэн байна.

Хоёр тал мөн Хятад Европын экспортын хяналтын асуудлаар санал солилцжээ.


Г.Бямба