sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Боловсролын яам, АШУҮИС, ШУТИС, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Ашид” ХХК зэрэг байгууллагад ажиллав.


Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Лицензийн гэрээ, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”, “Мэргэжлийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах дүрэм” зэрэг 7 шийдвэрийг хянаж, санал хүргүүлэв. Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1122 албан тушаалтныг хамрууллаа.