sonin.mn

11-р сарын 28-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийв.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ үеэр: "Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын 20 дахь удаагийн зөвшилцөл удахгүй болох гэж байна, Хятад Оросын стратегийн аюулгүй байдлын энэ удаагийн зөвшилцөлд Хятадын тавьж буй хүлээлтийг хэвлэлийн төлөөлөгч танилцуулахгүй юу? " гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Хятад, Орос хоёр орон бол шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншүүд бөгөөд хоёр тал Хятад, Оросын Стратегийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын хүрээнд стратегийн болон нийтлэг том чухал асуудлуудаар тогтмол солилцоо хийдэг.


Энэ удаад Ван И дарга Орост айлчилж тогтмол зөвшилцөл хийх нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, хоёр талын хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар гүнзгий санал солилцох, хоёр орны стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхолд хамаарах чухал асуудлаарх харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэх зорилттой" гэжээ.



Н.Отгон