Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ.
Тодруулбал, шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна.
Дашрамд дурдахад, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах, "Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг оргон зайлсан, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Түүний “Эрдэнэс Тавантолгой” компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Мягмар - 12 сарын 02,
2025

Сэтгэгдэл0