sonin.mn

12-р сарын 1-нд, Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Фү Цүн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт дахин захидал илгээж, Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ямазаки Казүюки 11-р сарын 24-нд ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт илгээсэн захидалдаа үндэслэлгүйгээр өөрийгөө өмөөрөн хамгаалсан холбогдох тайлбарыг нь эрс няцааж, Хятадын засгийн газрын байр суурийг тодорхойлжээ.


Уг захидалд: "11-р сарын 24-ний өдөр Японы байнгын төлөөлөгч танд захидал бичиж үндэслэлгүйгээр өөрийгөө өмөөрөн, гол чухал асуудлаас зайлсхийж, Хятадын талыг үндэслэлгүйгээр буруутган, хилс гүтгэсэн байна, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу би байр сууриа дараах байдлаар тодруулж байна. 


Нэгд, Японы ерөнхий сайд Такаичи Санаэ 11-р сарын 7-ны өдөр парламентын хэлэлцүүлгийн үеэр өдөөн хатгасан үг хэлж, “Тайвань асуудалд орвол Японы хувьд оршин тогтнох хямралыг үүсгэж болзошгүй" хэмээн сагсрууч, Япон улс Тайваний асуудалд цэргийн хүчээр оролцоно гэсэн санааг дам илэрхийлсэн нь өнөө Хятад Японы хооронд ноцтой санал зөрөлдөөнтэй байгаагийн шууд шалтгаан юм. Эдгээр буруу үг яриа нь Дэлхийн 2-р дайны үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг илт эсэргүүцэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг ноцтой зөрчиж байна. 


Хоёрт, Япон улс Тайваний асуудлаарх "тууштай байр суурь” нь чухам юу болохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан бүрэн оновчтой хариулж чадах уу? “Каирын тунхаг”, “Потсдамын тунхаг”, “Япон бууж өгөх тухай бичиг” зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүд нь Хятад улсын Тайвань дахь бүрэн эрхт байдал, Япон улс нь Тайвань зэрэг Хятад улсын нутаг дэвсгэрийг Хятад улсад буцаан өгөх ёстой үүрэг болон дайны дараах Японд хэрхэн хандах хандлагыг зохицуулах зарчмуудыг аль хэдийн нотолсон байдаг.


1972 оны “Хятад Японы хамтарсан мэдэгдэлд”, “Япон улсын засгийн газар БНХАУ-ын засгийн газрыг Хятад улсын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж тодорхой тэмдэглэж, "Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн гэдгийг БНХАУ-ын засгийн газар дахин нотолж байна.


Япон улсын засгийн газар Хятад улсын засгийн газрын энэ байр суурийг бүрэн ойлгож, хүндэтгэж, Потсдамын тунхаглалын 8 дугаар зүйлд заасан байр суурийг баримталж байна” гэж тодорхой тогтоосон юм. Үүний дараа Япон улсын засгийн газар Хятад Японы хооронд байгуулсан хэд хэдэн гэрээ, хамтарсан мэдэгдэлд энэ байр суурийг баримтлахаа тодорхой амласан юм. 


Гуравт, Японы төлөөлөгч захидалдаа, Япон улс зөвхөн хамгаалалтад тулгуурласан идэвхгүй хамгаалалтын стратегийг баримталж байгаа бөгөөд Такаичи Санаэгийн хэлсэн үг энэ байр сууринд үндэслэсэн гэжээ. Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэр. Такаичи Санаэ Японы “оршин тогтнохын хямрал"-ыг “Тайвань асуудалд орох"-той холбосон нь Хятад улсын эсрэг зэвсгийн хүч хэрэглэнэ гэсэн далд санааг илтгэж, энэ нь Японы талын “хамгаалалт”, "идэвхгүй хамгаалалт” гэгчийн хамрах хүрээнээс илт давж байгаа бөгөөд Японы талын мэдэгдэл нь өөртэйгөө зөрчилдөж, олон улсын хамтын нийгэмлэгийг хууран мэхэлж байна. 


Дөрөвт, Японы тал "хамгаалалт”-ын байр сууриасаа аль эрт гарч, одоо дахин зэвсэглэж байна. "Цэргийн хүчээ өргөжүүлж", "хөрш орнуудын эсэргүүцлийг үл ойшоон өнөөгийн байдлыг дангаар өөрчилж", "албадлагын арга хэмжээ авч байна" гэдэг нь яг Япон өөрөө юм. Түүхээс харвал, “оршин тогтнохын хямрал” гэх нэрийдлээр армиа тэлэх, дайнд бэлтгэх, “өөрийгөө хамгаалах” нэрийн дор гадагшаа түрэмгийллийг эхлүүлэх зэрэг нь Японы милитаризмын нийтлэг тактик юм.


Такаичи Санаэгийн хэлсэн аюултай үг яриатай холбож үзэхэд, Японы армиа өргөжүүлэх, милитаризмыг сэргээх гэсэн зэрлэг санаанд олон улсын хамтын нийгэмлэг маш сонор сэрэмжтэй байж, дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө хамтран ажиллах ёстой байна 


Тавд, Японы төлөөлөгч захидалдаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг ахиулахад хүчин чармайлт гаргах ёстой гэж тэмдэглэсэн байна. Гэтэл Такаичи Санаэгийн буруу үг үйлдэл нь Хятад Японы харилцан итгэлцлийг ноцтойгоор сүйтгэж, Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурийг алдагдуулж байгаа нь өнөөгийн хамгийн том сорилт юм.


Хэрэв Япон үнэхээр Хятад Японы тогтвортой харилцааг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол нэг Хятадын зарчмыг тодорхой баримталж, Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зориг санаа болон улс төрийн амлалтаа журамлан сахиж, буруу үг яриагаа нэн даруй буцааж, Хятад улсад хандан хийсэн амлалтаа бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй. Эс бөгөөс үүнээс үүсэх аливаа үр дагаврыг Япон улс үүрэх болно гэв. Энэхүү захидлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн албан ёсны баримт бичиг болгон бүх гишүүн орнуудад тараана." гэсэн байна. 




Г.Бямба