sonin.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын засаг захиргаанаас шинэчлэн танилцуулсан Үндэсний аюулгүй байдлын стратегийг шүүмжиллээ. Тэрбээр энэхүү байр сууриа Дохагийн форумын үеэр илэрхийлэв.


Клинтоны хэлснээр шинэ стратеги нь АНУ олон арван жилийн турш гадаад бодлогын тулгуур багана болгож ирсэн холбоотнуудтай харилцаагаа сулруулах чиглэлд томоохон мессеж өгч байна.


Түүний үзэж буйгаар баримт бичигт тусгагдсан зарим байр суурь нь Европын түншүүд рүү “ноцтой зэмлэл” чиглүүлсэн шинжтэй бөгөөд холбоотнуудтай хамтран ажиллах логикийг эргэлзээтэй болгох үр дагавартай. Тэрээр мөн Монро-гийн номлолыг шинэчлэх санаачилгын хэрэгжилт бодит амьдрал дээр хэр боломжтой вэ гэдэгт эргэлзэж буйгаа хэлээд, “шинэ стратеги тодорхой шийдлээсээ илүү олон асуулт гаргаж байна” хэмээн тэмдэглэв. “АНУ өөртэй нь ижил үнэт зүйл, нийтлэг зорилготой орнуудаас улам зайгаа барих нь ашиггүй” хэмээн Клинтон хэлсэн байна.




Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az