sonin.mn

12-р сарын 7-нд, 2025 оны Торгоны замын телевизийн цогц нэгдлийн дээд хэмжээний форум БНХАУ-ын Гуандун мужийн Янжян хотод боллоо. "Ухаалаг хэвлэл мэдээлэл тэнгисийн торгоны замын шинэ эрин үеийг нээх нь” гол уриатай уг форумд 20 гаруй улс орон, бүс нутгийн болон Олон улсын байгууллагын 300 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, холбогдох салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, соёл, технологийн инновацийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцов.



БНХАУ-ын Гуандун мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Куньмин нээлтийн ёслолд оролцсон бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Кенийн Үндэсний хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Жозеф Майна Мурури, Өмнөд Африкийн Өргөн нэвтрүүлгийн корпорацийн ерөнхий менежер Дэвид Макубян нарын хамт 2025 оны Торгоны замын телевизийн цогц нэгдлийн дээд хэмжээний форумыг нээсэн байна.




Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 4-р бүгд хурлаар өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, "Бүс ба Зам"-ыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулах зэрэг чухал зохицуулалт хийсэн юм. ХТРТ нь Торгоны замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Торгоны замын найрамдлыг бэхжүүлэн, соёлын солилцоо, харилцан суралцах шинэ хуудсыг хамтдаа нээнэ гэдэгт найдаж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа найз нөхдүүд бие биеэсээ туршлага сурч, хамтран ажиллаж, "Бүс ба Зам"-ыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн байгуулалтыг дэмжихийг хүсэж байна гэжээ.