12-р сарын 10-нд Хятадын төв радио телевизийн “2026 оны хаврын баярын гала тоглолт”-ын сэдэв болон гол лого гарлаа. Хятадын төв радио телевизийн Морин жилийн хаврын баярын гала тоглолт нь "Аргамаг хүлгийн хурдаар, Алсыг туулах шандастай" сэдэвтэй бөгөөд баяр хөөртэй, аз жаргалтай уур амьсгалд дэлхий даяарх Хятад хүмүүстэй хамт битүүний үдэшээ тэмдэглэж, эрч хүчтэй, баяр баясгалантай, шинэлэг соёлын үдэшлэгийг хамтдаа сонирхон үзэцгээх болно.
2026 оны Хаврын баярын гала тоглолтын гол лого нь "Аргамаг хүлгийн хурдаар, Алсыг туулах шандастай" хэмээх сэдвээс санаа авсан бөгөөд “дөрвөн морь зэрэгцэн давхиж байгаа” мэт бүтээлч дүр зургийг харуулсан байна, энэ нь Хятадын уламжлалт үүлний хээ зэрэг сонгодог элементүүдийг ухаалгаар нэгтгэж, дөрвөн морь зэрэгцэн давхиж, хөтөл давааг өгсөн урагшилж буйг дүрслэн тодорхойлж, уламжлалт гоо зүйн сэтгэл татам байдлыг харуулаад зогсохгүй бас үсрэнгүй урагшилж буй цаг үеийн хөгжил цэцэглэлтийг илэрхийлсэн байна. Цоо шинээр зохион бүтээсэн "давхиж буй морьдын хээ” нь хязгааргүй сунаж, хувирч, олон мянган морьдын давхиж буй тод дүрсийг дэлгэж, зогсоошгүй хүчийг бий болгон харуулсан байна.
Бямба - 12 сарын 13,
2025

Сэтгэгдэл0