sonin.mn

12-р сарын 10-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч: НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгчийн газар өчигдөр НҮБ-ын тавцан дээр "Дэлхийн засаглалын найзуудын бүлэг" байгуулагдсанаа зарлалаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой уу?




Хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь хэлэхдээ, Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэг, эерэг хариу авсан гэжээ.


Хятад улс энэхүү санаачилгыг гаргаж буй нь дэлхийн засаглалын салбарын томоохон асуудлаарх солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн засаглалыг шинэчлэх, сайжруулахын тулд нийтлэг ойлголтыг хуримтлуулж, хамтарсан үйл ажиллагааг зохицуулах зорилготой юм.