12-р сарын 10-нд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүн, инженерийн тоног төхөөрөмж ачсан 60 вагонтой Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Манжуурын төмөр замын боомтоос хөдөллөө. Он гарснаас хойш, "зүүн коридор"-оор дамжин өнгөрсөн Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо 5166-д хүрч, төрөл бүрийн 530 мянган чингэлэг TEU бараа тээвэрлэжээ.
Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний "зүүн коридор" нь Манжуур, Сүйфэнхэ, Тунжян төмөр замын боомтуудаас бүрддэг. Одоогийн байдлаар галт тэргээр тээвэрлэж буй нэр төрлийн бараа нь анх ашиглалтад орох үеэс мянга гаруй зүйлээр нэмэгдэж, компьютер, хөргөгч, автомашин зэрэг өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүнийг хамарчээ. Түүнчлэн галт тэрэгний маршрут 27 болж өргөжиж, Польш, Герман, Нидерланд зэрэг 14 улсыг хамарч, дотоодын Чанша, Жэнжөү, Чэнду зэрэг 60 гаруй хотыг холбосон нь Хятадын гадаад худалдааны эдийн засгийг дэлхийн аж үйлдвэр, хангамжийн сүлжээний системтэй нэгтгэхэд үр дүнтэй тусалж байна.
Бямба - 12 сарын 13,
2025

Сэтгэгдэл0