sonin.mn

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /NHK/. Японы “Nissan Motor” компани Токио хотын ойролцоох нийтийн эзэмшлийн зам дээр автомат жолоодлоготой машинуудыг зорчигчтойгоор туршиж байна. Мэргэжлийн жолооч нар дутагдаж буй энэ үед тус компани автомат жолоодлоготой нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 


Энэхүү туршилтад 300 орчим хүн оролцож байгаа бөгөөд тэд аппликейшн ашиглан суух байршил, очих газраа зааж өгөх боломжтой. Хиймэл оюун ухаан нь мэдрэгч бүхий зам, замын хөдөлгөөний талаарх мэдээлэлд үндэслэн тээврийн хэрэгслийг жолоодно.


Харин хяналтын өрөөнд байгаа системийн операторууд тээврийн хэрэгслийн байршил болон бүхээг доторхыг хянана. Японд жолооч дутагдаж байгаа нь томоохон асуудал болсныг “Nissan” компанийн хөгжүүлэлтийн багийнхан хэлж байна.


“Nissan Motor”-ын ажилтан Кимүра Такэши хэлэхдээ, энэ асуудал цаашид улам даамжрах учраас бид автомашин, үйлчилгээг урьдчилан бэлтгэж байна гэв. 


Одоогоор жолооч нар жолооны ард бэлэн байдалд сууж байгаа юм. Гэхдээ “Nissan” компани 2027 оны санхүүгийн жилд голчлон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад зориулсан бүрэн автоматжуулсан үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа ажээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг