Менежер нь аливаа байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, удирпаг манлайлах үүрэгтэй гол удирдагч. Өөрөөр хэлбэл цагаан гартай, оффисын ажилтан, зааж зааварладаг дарга хүн гэсэн үг.
Төрийн өмчит компаниудад ийм дарга нар өнгөрсөн сонгуулийн дараа борооны дараах мөөг шиг хос хосоороо томилогджээ. Гэтэл өнөөх компани, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нь сахил хүртээд шал дордов гэгч болсон.
Хяналт болон бүтээмжийн менежерүүд томилогдсон компаниудын алдагдал нь хэдэн арван тэрбумаар хэмжигдэж, үр ашиггүй худалдан авалт, захиргааны зардлын хэтрэлт нь байгууллагаа татаж унагахад хүрчихсэн. Тухайлбал, МИАТ компанид бүтээмж, хяналтын менежерүүд томилогдоод ажил нь сайжрах биш улам муудаж, алдагдал нь 10 тэрбумд хүрсэн нь хэвлэлүүдэд саяхан бичигдсэн. “ДЦС-4” ТӨХК-д 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдсанаас ашиглалтгүй болсон гэх мэтээр бүтээмжийн менежертэй болоод ч бүтэлтэй ажиллаж чадаагүй жишээ олон. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д 2024, 2025 онд тендерийн хуулийг зөрчин шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авч, хууль зөрчиж байхад өнөөх бүтээмж, хяналтын менежерүүд нь хаана байв? Энэ мэтээр бүтээмжийн менежер томилоод бүтэл нь улам “бөгсөөрөө эргэсэн” төрийн өмчит компани, үйлдвэрүүдийн уртаас урт жагсаалтыг гаргаж болно.
Өнгөрсөн зун ноцтой осол аваар гарсан “ДЦС-3” ТӨХК-иас эхлээд “Цемент шохой” ХХК, “Багануурын ДЦС” ТӨХК гээд алдагдалтай ажилладаг атлаа зардлаа хэтрүүлдэг, үр ашиггүй худалдан авалт хийж төсвийн мөнгийг “гарын салаагаар урсгаж” суудаг аж ахуйн нэгжүүд тоймгүй. Тэд бүгд бүтээмж болон хяналтын менежерүүдтэй.
Төрийн өмчит компаниудын өр төлбөр 2022 онд 21 их наяд байсан бол бүтээмжийн менежерүүд томилогдон ажилласан 2024 онд 22.8 их наяд төгрөг болж өссөн байна. Ганц жишээ дурдахад эрчим хүчний салбарын 28 компанийн 11 нь алдагдалтай ажилладаг. Төрийн өмчит компаниудын 40 хувь нь алдагдалтай ажилладаг, тэр 40 хувийн тэн хагас нь гурван жил дараалан алдагдалтай ажилласаар буй. Бүтээмж, хяналтын менежерүүд томилоод энэ байдал огт өөрчлөгдөөгүй, харин ч байгууллагын дотоод зардал, цалин хангамж нь л эрс нэмэгдсэн жишээ захаас аваад бий. Тиймээс бүтээмжийн бус алдагдлын менежерүүдийг цомхотгоно гэж Засгийн газар шийдээд буй нь хамгийн цагаа олсон, басхүү нэн яаралтай ажил хэрэг болгох шийдвэр мөнөөсөө мөн.
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл6
Аргагүйшүү дээ, тэдний ихэнх нь Женкогийн гөлөгнүүд ! Одоо бүгдий нь халаач !
Сэлдии Дэлгэрсайханы гөлөгнүүд
Аргагүйшүү дээ, тэдний ихэнх нь Женкогийн гөлөгнүүд ! Одоо бүгдий нь халаач !
Одоогийн монгол хүн бол одоогийн монгол төрөөсөө хулгай хийх луйвардах ! ялангуяа төрийн кампаниас нь хулгай хийх их сонирхолтой хүсэлтэй байдаг юм ! Бүгд шүү 99 хувь нь ийм далд хүсэлтэй хоббитой ! Баригдсан ч ямар ч шийтгэлгүй бөгөөд харин улсын ёрөнхийлөгч нараасаа магтуулж шагнуулдаг юм ! Удаанжаргал гэдэг хулгайч Жёнко гэдэг ёрөнхийлөгчөөс хөдөлмөрийн баатар гэдэг цол хүртэл авч байсан ! Намайг нэг кампанийн мёнёжёрээр томилоодхоосой ! ! идэх уух дампууруулах гэдгийг үзүүлээд өгөх юмсан ! Тэгээд наадмаар Хүүкээс нь ямар нэг гавьяат авмаар байна ! Одоогийн монгол хүмүүс усны дусал шиг бүгд ийм ! Толгой дараалан дагзанд нь буудаж алсан ч сум хүрэлцэхгүй !!!
Галч Данх Сэлдий Дэлгэрсайхан нарын хорлон сүйтгэх технолог. Ингэж байгаад миатыг хувьдаа авах сонирхолтой
Arga bhgui , ardchilal gej togtson anhnii jiluuded 2 namiin tomchuud huvidchilal geh luivaraar ehleed hedhen hulgaich ulsaa amarch bayjsan ym , tuunees hoish ulsaaraa urnii tulam bolj udiig hurlee , tovchdoo iim l ur duntei !