sonin.mn

Хүний хорвоод “амьдарсан шигээ амьдарч”, ард түмэндээ өөрийнхөөрөө хайрлагдсан эрхэм уран бүтээлч бол Эх, үрсийн элч дуучин Ноён Бондгор билээ.


Тэрээр хэдий цэл залуухан насандаа тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд хоногших олон сайхан дуу, уран бүтээлийг туурвиж, өнөөдөр ч хүмүүсийн сэтгэлд дулаахан орон зайг эзэлсээр байна. Түүний дуу хоолой, уран бүтээл бүр хайр, энэрэл, хүний мөн чанарыг сануулсаар ирсэн юм.


“Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай” хэмээн хэлж явсан түүний нарт хорвоод мэндэлсэн энэ өдрийг тохиолдуулан эрхэм уран бүтээлчээ хүндэтгэн дурсаж байна.


МУСТА дуучин Ц.Амарбаяр агсан “Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин” хэмээх хүндэт цолыг зүгээр нэг хүртээгээгүй. Тэрээр манай улсад анх удаа хүүхдийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг санаачлан зохион байгуулж, цаашлаад эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүдийн сайн сайхны төлөө чиглэсэн олон аяныг өрнүүлж байсан билээ.


Түүний үлдээсэн уран бүтээл, энэрэнгүй үйлс, хүн чанарын үнэ цэн өнөөдөр ч бидний сэтгэлд амьд хэвээр байна.