Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаанаас зохион байгуулсан "Соёл иргэншлүүдийн харилцан суралцах" олон улсын анхны форум 12 дугаар сарын 16-нд Макаод нээлтээ хийлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус форумд дэлхийн 10 орчим улсын засгийн газрын байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 300 орчим зочин оролцож байна.
Форум “Соёл иргэншлүүдийн харилцан суралцахуй ба уламжлал, хөгжлийн уялдаа” сэдвийн хүрээнд 20-иос дээш удаагийн сэдэвчилсэн илтгэл, эрдэм шинжилгээний солилцоог зохион байгуулах юм.
Оролцогчдын зүгээс Хятадын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, солилцоог гүнзгийрүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг урагшлуулахад Хятадын оюун ухаан, Хятадын шийдлийг санал болгож байна хэмээн үнэлжээ.
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл0