ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /DW/. “TikTok” нийгмийн сүлжээний платформ АНУ дахь хөрөнгийнхөө 80 хувийг “Oracle”, “Silver Lake”, “MGX” гэсэн гурван хөрөнгө оруулагчийн бүлэгт зарах гэрээнд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь уг платформыг АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжийг баталгаажуулж байна.
“Ийнхүү тохиролцоонд хүрснээр “TikTok” нь АНУ-ын засгийн газрын хоригоос зайлсхийж, Америкийн 170 сая гаруй хэрэглэгч уг платформыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болж байна гэсэн үг юм” гэж “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу пүрэв гарагт ажилтнууддаа мэдэгджээ.
Тодруулбал, “ByteDance”, “TikTok” нь шинэ хамтарсан компани болох “TikTok USDS Joint Venture LLC”-г “Oracle”, Silver Lake”, “MGX” компаниудтай хамтран байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтарсан компанийн 50 хувийг “Oracle”, “Silver Lake” болон Абу-Дабид төвтэй “MGX” зэрэг шинэ хөрөнгө оруулагчдын консорциум эзэмших бөгөөд тус бүр 15 хувийг эзэмших бол 30.1 хувийг “ByteDance”-ийн одоогийн хөрөнгө оруулагчдын салбар компаниуд, харин үлдсэн 19.9 хувийг “ByteDance” авч үлдэнэ гэж санамж бичигт дурджээ.
Мөн шинэ, долоон гишүүнтэй, америкчуудаас голчлон бүрдсэн долоон гишүүнтэй захирлуудын зөвлөлтэй болох бөгөөд “америкчуудын мэдээлэл болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болно” хэмээн бичсэн байна.
Энэхүү хэлэлцээрийг ирэх нэгдүгээр сарын 22-нд эцэслэх төлөвтэй байна. “TikTok” нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар тус улсад ашиглахыг хориглоно гэх сүрдүүлэгтэй удаа дараа тулгарсаар ирсэн юм. Дээрх мэдэгдлийг хийснээр тус платформыг эзэмшдэг “ByteDance” компани АНУ дахь үйл ажиллагаагаа худалдах талаар олон жилийн турш үргэлжилсэн тодорхойгүй байдалд цэг тавьж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 19,
2025

Сэтгэгдэл1
Dear Mongols: Social media is a part of free speech. No one must be punished for free speech. Freedom of thought.Freedom of choice must be respected and protected at all cost Sincerely Iron Leader the Great