sonin.mn

12-р сарын 18-нд БНХАУ-ын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийжээ.

 БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн энэ үеэр хэлэхдээ, "Европын Комисс сүүлийн үед “Гадаадын татаасын журам” (FSR)-ын хүрээнд Хятадын аж ахуйн нэгжүүдэд олноор, дараалан шалгалт эхлүүлж, CRRC групп, Тунфан Вэйши зэрэг компанид гүнзгий мөрдөн шалгалт явуулсан, бүр Хятадын дижитал платформуудад газар дээр нь гэнэтийн шалгалт хийсэнд Хятадын тал анхаарал хандуулж байгаа. Ийм үйлдлүүд нь ноцтой, зорилтот шинжтэй, ялгаварлан гадуурхсан байдал илэрхий бөгөөд Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна" гэв.


Тэрбээр Европын талыг Хятад улсыг оролцуулан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүй дарамт үзүүлэхээ нэн даруй зогсоож, FSR шалгалтын хэрэгслийг болгоомжтой, зохистой ашиглах, улмаар Европт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж буй компаниудад шударга, тэгш, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлэхийг уриаллаа.


Хятадын тал Европын талын холбогдох алхмуудыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээг авч, Хятадын компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаална гэдгийг мэдэгджээ. 


Г.Бямба