АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн сургуулиас 11 дүгээр сард хулгайлагдсан 130 хүүхэд суллагдсан гэж тус улсын эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
“Террористуудад хулгайлагдсан 130 сурагч одоо суллагдсан. Тэд даваа гарагт Минна хотод ирж, Зул сарын баярыг эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлнэ хэмээн найдаж байна” гэж Ерөнхийлөгч Бола Тинубугийн туслах Байо Онануга X хуудсандаа бичсэн байна.
Цэрэг-тагнуулын ажиллагааны дүнд сургуулийн сурагчдыг чөлөөлсөн гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. Түүний мэдээлснээр, нийт суллагдсан сурагчдын тоо одоо 230 болсон байна. 11 дүгээр сарын 21-нд Папири тосгонд байрлах Гэгээн Мариягийн католик шашны сургуулийн дотуур байрнаас зэвсэгт этгээдүүд 315 сурагч, ажилтныг хулгайлжээ. Хүн хулгайлсан хэргийг аль бүлэглэл үйлдсэн, Нигерийн эрх баригчид тэднийг хэрхэн сулласан нь одоогоор тодорхойгүй байна. Уг сургуулийн 100 орчим сурагчийг 12 дугаар сарын 8-нд сулласан юм. Халдлагын үеэр 50 орчим хүүхэд зугтаж чадсан гэж Нигерийн Христэд итгэгчдийн холбоо мэдэгджээ. AFP агентлаг НҮБ-ын эх сурвалжийг эш татан мэдээлснээр, барьцаалагдсан бүх хүн суллагдсан бололтой байна.
Нигерийн хууль сахиулагчид тус улсын баруун хойд нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй олон жилийн турш тэмцэж ирсэн бөгөөд зэвсэгт этгээдүүд тосгод руу халдаж, хүмүүсийг барьцаалан хулгайлдаг байна.
Баруун Африкийн тус улсад хүн хулгайлах хэрэг сүүлийн саруудад улам олон удаа гарч, 12 дугаар сарын эхээр хоёр долоо хоногийн дотор 490 орчим хүн хулгайлагдсан гэж Нигерийн “Punch” сонинд мэдээлжээ. 12 дугаар сарын 2-нд Батлан хамгаалахын сайд Бадару Абубакар албан тушаалаасаа огцорсон байна. Үүний зэрэгцээ Нигерийн зүүн хойд нутаг зэвсэгт бүлэглэлүүд хүн хулгайлах ажиллагаа явуулж байна. “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийнхэн 2014 онд 300 орчим сурагч охидыг хулгайлсан бөгөөд зарим сурагч одоог хүртэл сураггүй хэвээр байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Африкийн хүн амыг цөөрүүл. Энэ зэрлэг сармагчингуудыг хүлээн авах орон байхгүй.
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com