Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.

Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.
Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.



Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com