ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр үзүүлсэн хүний биеийг угааж хатаадаг “хүн угаалгын машин”-ыг 2026 онд худалдаалж эхэлнэ гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ.
Угаалгын өрөө, шүршүүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Science Co” компанид зохион бүтээсэн уг угаалгын машиныг ахмад настнуудын асрамжийн газруудад ирэх оны гуравдугаар сараас нийлүүлж эхлэх бол бусад хэрэглэгчдэд 2026 оны эцэс гэхэд борлуулж эхлэх ажээ.
Энэхүү машин нь “хэрэглэгч болон асран хамгаалагчдын аль алиных нь ачааллыг хөнгөвчилнө” гэж Осака хотод байрладаг тус компанийн захирал Аояма Ясүаки хэллээ. Тэгш өнцөгт хэлбэртэй ваннтай төстэй уг төхөөрөмжид хэрэглэгчид хажуугийн хаалгаар нь орж суугаад усанд орох юм.
Биеийн жижиг завсрууд руу орохуйц жижиг бөмбөлөг үүсгэдэг “нарийн ширхэгт бөмбөлөг”-ийн технологийг ашигласнаар уг машин нь шампунь хэрэглэхгүйгээр, үрэхгүйгээр бүтэн биеийг угааж цэвэрлэх боломжийг олгох бөгөөд нэг удаа усанд ороход 10 орчим минутын хугацаа шаардагдах ажээ.
Энэхүү машиныг 1.45 сая иенээр /9200 ам.доллар/ худалдаална. “Бид хүний угаалгын машины бодит хувилбарыг бүтээсэн бөгөөд энэ нь таны толгойноос эхлээд хөл хүртэл цэвэрлэх болно” гэж А.Ясүаки хэлжээ. Хүний угаалгын машин бүтээх санаа анх 1970 оны Осакагийн экспогийн үеэр гарч байжээ. Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон 1300 орчим зочин уг төхөөрөмжийг туршиж үзсэн байна. Тус компани уг технологийг арилжааны зорилгоор ашиглах хүсэлтийг дотоодоос болон хилийн чанадаас хүлээн авчээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Цахилгаанд цэнэглэдэггүй интернетэд холбогдож интернетээр дамжуулан ажилладаг утасгүй чихэвч бүтээгэээч.
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com
Манайханд зориулж амны болон хошного салтаа угаадаг бага оврын угаалгын машин хийгээрэй! Буянгийн Жагаа монголчуудын ам нь өмхий, бас бөгс салтаагаа угаахгүй шал өмхий хүмүүс гадуур зөндөө явж байна гэсэн шүү! Ер нь үнэн хэлсэн байхаа?
Тэнэгтээд бай новшоо