СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Kazinform/. Цагт 370 км зайг туулж чадах шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгний үндсэн технологийг боловсруулах ажил Өмнөд Солонгост дуусжээ.
Технологийг улам боловсронгуй болгосноор EMU-370 гэдэг нэртэй энэхүү галт тэрэгний дээд хурд нь 407 км/цаг болох юм.
Энэхүү төслийг Солонгосын төмөр замын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага дор 2022 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн байна. Тээврийн яамны мэдээллээр, төслийг хэрэгжүүлэхэд нийт 22,5 тэрбум вон /15,23 сая ам.доллар/ зарцуулснаас 18 тэрбумыг нь улсын төсвөөс, 4,5 тэрбумыг нь хувийн хэвшлээс гаргажээ.
Хурдны галт тэргийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2031 оноос хойш арилжааны зорилгоор олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр EMU-370 хурдны галт тэрэг нь хурдны хувьд дэлхийд Хятадын CR450 галт тэрэгний дараа хоёрдугаарт орох юм.
Одоогийн байдлаар Хятадын галт тэрэгний хурдыг 400 км/цагт хүргэх туршилт явагдаж байна.
Өнөөдөр Франц, Герман, Японд ашиглагдаж буй хурдны цахилгаан галт тэрэгнүүдийн дундаж хурд 320 км/цаг байгаа юм.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл5
emned Solongos ynenhyy agyy ylas yum,getel Manaih temer zamaa ch tabij chadahgyi baih?......................................Delhiin hegjil gedeg ene meteer il haragdana..................
Гадны улсууд ч гоё сайхан юм хийгээд хөгжөөд л байх юм, гэтэл манайх 100-н жилийн өмнөх нүхэн жорлон, балар эртний хүмүүсийн хөлдөж осгож үхэхгүйн тулд гал түлж дулаацдаг арга барил, бас тэгээд утаагүй түлш, шахмал түлш гээчийг л ярисаар! Бас болоогүй ээ, усаа худгаас зөөж уудаг! За за ингээд бичээд байвал бөөн шившиг!
Mongoliin tuihen bichigdeh said durtai ni nusiig sugartal zodood mongoliig deeremdej blno
Mongoliin tuihen bichigdeh said durtai ni nusiig sugartal zodood mongoliig deeremdej blno
Hamgiin Hymdhan Korea air Hymdhan TV horgogcjh ugaalguin mashin bolon cars hiij chadaj bgaa.Hymdfan train hiivel mongold ashigtai