Палестиныг дэмжих ажиллагаа Лондон хотын төвд болох үеэр Шведийн экологийн хөдөлгөөний идэвхтэн Грета Тунбергийг баривчилсан байна. Уг ажиллагааг баривчлагдан саатуулагдсан Palestine Action байгууллагын идэвхтнүүдийг дэмжин зохион байгуулжээ.
“Палестины төлөө хоригдогсод” гэдэг эсэргүүцлийн бүлгээс нийтэлсэн дүрс бичлэгт Тунберг гартаа “Palestine Action-ы хоригдогсдыг би дэмжиж байна, би геноцидийг эсэргүүцэж байна” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан нь харагдана.
Лондонд болсон энэхүү ажиллагаа нь өлсгөлөн зарласан Палестины идэвхтнүүдийн үйлдэлд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэжээ. Лондоны цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, тухайн өдрийн өглөө Фенчерч-стрит дүүргийн нэгэн байшин руу улаан будаг цацсан байв. Уг ажиллагаанд оролцсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг “бусдын өмчид санаатайгаар гэмтээсэн” гэх үндэслэлээр баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүсийг албан ёсоор буруутгахаас өмнө Лондоны цагдаа нар нэрсийг нь зарладаггүй ажээ. Харин Г.Тунбергийг баривчилсан тухай мэдээллийг хүний эрхийг хамгаалах Defend Our Juries байгууллага цацсан байна.
“Палестины төлөө хоригдогсод” бүлгээс мэдэгдсэнээр бол, эсэргүүцлийн ажиллагааны бай нь Израилтай холбоотой батлан хамгаалах салбарын Elbit Systems фирмд үйлчилгээ үзүүлдэг Лондоны нэгэн компани байжээ. Өмнө нь мэдээлснээр, Г.Тунберг болон “Сумуд” флотын 70 гаруй идэвхтэнийг Израилаас албадан гаргасан байна.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Америк барууныхан Израилийг хамгаалж өмөөрөөд байх юм. Америк барууныхан жүүд эзэдтэй юмуу? Барууны жүүдүүд удирддаг юмуу?
Англи. Палестиныг цахимаар дэмжлээ гээд баривчилж байгаа нь. Англид ямар ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй. Гагцхүү эрх баригчдын заасныг л тоть шиг давтаж болно. https://www.facebook.com/reel/1352001263038316
ЖИНХЭНЭ ТЭМЦЭЖ ЯВАА ЭМЭГТЭЙ ХҮН ДЭЭ
Англи. Палестиныг цахимаар дэмжлээ гээд баривчилж байгаа нь. Англид ямар ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй. Гагцхүү эрх баригчдын заасныг л тоть шиг давтаж болно. Трампын ардчилал гэж хаана байхгүй гэж үнэн хэлж байжээ. https://www.facebook.com/reel/1352001263038316