12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь АНУ-ын тайлан дахь Хятад улстай холбоотой агуулгын талаар тайлбар хийхдээ: "Энд дурьдсан АНУ-ын дотоод тайлан гэгч зүйлийг мэдэхгүй байна, АНУ-ын иймэрхүү цуурхал дуулиан нь түүний зуршсан заль мэх бөгөөд өөрөө цөмийн зэвсгээ хурдацтай шинэчлэх, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг алдагдуулах ажиллагаа явуулахдаа шалтаг хайх зорилготой учраас үүнийг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой мэдэж байх ёстой.
АНУ нь цөмийн зэвсгийн хамгийн том агуулахтай цөмийн том гүрний хувьд, цөмийн зэвсгээс ангижрах онцгой бөгөөд тэргүүлэх үүрэг хариуцлагаа сайтар биелүүлж, цөмийн зэвсгээ цаашид үлэмж хэмжээгээр хорогдуулж, цөмийн зэвсэгтэй бусад улс орнууд цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад нэгдэхэд нөхцөл бүрдүүлж өгөх нь нэн тулгамдасан үүрэг юм.
Хятадын Засгийн газар саяхан "Шинэ эриний Хятад улсын зэвсгийн хяналт, зэвсэг хураах, түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай цагаан ном" гаргаж, Хятад Улсын цөмийн бодлого, зэвсгийн хяналтын байр суурийг бүрэн тодорхойлсон. Хятад улс цөмийн зэвсгийг түрүүлэн хэрэглэхгүй байх бодлогыг тууштай журамлаж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг баримталж, цөмийн хүчийг үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгаж, аливаа улс оронтой цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалздаг. Хятадын тал Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээг хянан хэлэлцэх үйл явц болон цөмийн зэвсэгтэй таван улсын механизмын уулзалтад идэвхтэй оролцож, цөмийн зэвсгийг хянах асуудлаар бүх талуудтай яриа хэлцэл өрнүүлж байна" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл6
Япон улс цөмийн зэвсэг бүтээх бүрэн чадамжтай бөгөөд олон улсын харилцаа, аюулгүй байдлын шинжээчдийн дунд маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн юм. Тэднийг цөмийн зэвсэгтэй болоход нь зөвхөн технологийн бус, харин цэвэр улс төрийн шийдвэр л шаардлагатай. Таро Коно бол жирийн нэг парламентийн гишүүн биш. Тэрээр Либерал Ардчилсан Намынхаа хамгийн нэр нөлөө бүхий, ирээдүйн Ерөнхий сайд болох магадлалтай улс төрчдийн нэг. Тиймээс түүний үг маш их жинтэй. Таро Коногийн энэ мэдэгдэл нь Ерөнхий сайд Санае Такаичигийн мэдэгдэл, Хятад-Японы хурцадмал байдал, мөн Хойд Солонгосын тасралтгүй пуужингийн туршилтын дараа гарч байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь Хятад, Хойд Солонгост хаягласан маш тодорхой дохио юм. "Хэрэв та нар биднийг болон манай холбоотнуудыг (Тайвань) заналхийлсээр байвал, бид зүгээр нэг Өөрийгөө хамгаалах хүчээ бэхжүүлээд зогсохгүй, эцсийн арга хэмжээ болох цөмийн зэвсэгтэй болох сонголтыг ч авч үзэхэд бэлэн шүү."
Дэлхийн 2-р дайны төгсгөлд Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улсын хувьд Японы ард түмний дунд цөмийн зэвсгийн эсрэг үзэл маш хүчтэй байдаг. Гэхдээ хятад хойд солонгосын талаас, өсөн нэмэгдэж буй аюулын өмнө "АНУ-ын цөмийн шүхэрт" найдаад суух нь хангалттай юу гэсэн эргэлзээ ч мөн нэмэгдэж байгаа. Цөмийн зэвсэг бүтээхэд хамгийн хэцүү, хамгийн үнэтэй хэсэг бол цөмийн цэнэгт ашиглагдах плутони өндөр зэрэглэлд баяжуулсан ураныг гаргаж авах явдал юм. Япон улс нь эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд олон арван цөмийн реактор ашигладаг. Тэд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулж, түүнээс нь плутонийг ялгаж авах бодлого баримталдаг. Албан ёсны мэдээллээр Япон улсад 45-47 тонн орчим цэвэршүүлсэн плутони хадгалагдаж байгаа. Нагасакид хаясан "Fat Man" бөмбөгт ойролцоогоор 6.2 кг плутони ашигласан. Онолын хувьд, Японы энэ нөөц нь хэдэн мянган цөмийн бөмбөг хийхэд хангалттай. Түүхий эдийн асуудал тэдний хувьд аль хэдийн шийдэгдсэн.
Цөмийн зэвсэг бүтээхэд маш өндөр түвшний шинжлэх ухаан, инженерчлэл шаардагддаг. Японд энэ бүхэн бий. Японы эрдэмтэд, инженерүүд цөмийн физикийн салбарт Дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэд олон арван жилийн турш цөмийн реактор ажиллуулж, удирдаж ирсэн асар их туршлагатай. Цөмийн цэнэгт хошууг бүтээхэд шаардлагатай нарийн механикийн эд анги, тэсрэлтийг удирдах өндөр хурдны электроник, компьютерчлэлийн технологи нь Японы аж үйлдвэрийн хамгийн хүчтэй тал. Тэд суперкомпьютер ашиглан, бодит туршилт хийлгүйгээр цөмийн тэсрэлтийг маш нарийвчлалтайгаар симуляци хийж, загварчлах бүрэн мэдлэг чадамжтай. Цөмийн бөмбөгтэй байх нь нэг хэрэг, түүнийгээ дайсны байнд хүргэж чадах нь огт өөр асуудал юм. Японы сансрын агентлаг нь H-IIA, H-IIB, Epsilon зэрэг маш найдвартай, өндөр технологийн пуужингуудыг амжилттай хөөргөсөөр ирсэн. Эдгээр сансрын пуужингуудыг маш багахан өөрчлөлт хийгээд л тив алгасах баллистик пуужин болгон өөрчлөх боломжтой.
Япончууд шумбагч онгоц, сөнөөгч онгоц, эсвэл далавчит пуужингаар цөмийн зэвсгийг хүргэх технологийг маш хурдан хугацаанд хөгжүүлж чадна. Тиймээс Япон улс цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай бүх түүхий эд, технологи, харвах системийг аль хэдийн эзэмшсэн. Тэд бол "сэрүүлгээ тохируулчихаад, унтаж буй" цөмийн гүрэн. Хэрэв тэдний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учрах жишээ нь, АНУ-ын хамгаалалт сулрах, Хятад Тайвань руу довтлох тэдний улс төрийн удирдлага шийдвэр гаргавал, тэд маш богино хугацаанд буюу 6 сараас 1 жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн гүрнүүдийн нэг болох бүрэн чадамжтай юм.
Шал худлаа ! Хятад улс аль болох олон цөмийн хошуу цөмийн зэвсэгтэй болохыг зорьж хичээж байгаа бөгөөд эрдэмтэд ажилчдаа уртасгасан цагаар нойр хоолгүй ажиллуулж бүтээж сууриллуулж байна ! Нэг жишээ авахад л саяхан Ганьсу мужид 100 тив алгасагч пуужинг цөмийн цэнэг хошуутай нь хамт байрлууллаа ! Хаашаа чиглэж байгаа нь төрийн нууц !! Удахгүй болох том дайнд Хятад улс бэлдэж байна !!
Тэнэг биш л бол ихэнх нь цөмийн зэвсэг ашиглахыг хүсэхгүй байгаа. Дэлхийд нэг л тэнэг цөмиын зэвсэг ашиглана гэж саагадаг. Тэр хүн бол пүтин