sonin.mn

23-нд Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үеэр Зам тээврийн яамны Нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга Жинь Жиндүн “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй томоохон зам тээврийн төслүүдийн явц ерөнхийдөө жигд, үр дүнд хүрч, үндэсний гурван хэмжээст, нэгдсэн тээврийн сүлжээний бүтээн байгуулалт чухал ахиц дэвшил гаргасан тухай мэдээлэв.




“6 тэнхлэг, 7 коридор, 8 хонгил”-оос бүрдэх үндэсний нэгдсэн тээврийн сүлжээний ерөнхий бүтцүүд бараг бүрэн холбогдож, улсын хэмжээнд шянь (дүүрэг)-ий түвшний захиргааны нэгжийн 80 гаруй хувь, эдийн засаг болон хүн амын ойролцоогоор 90 хувьд үйлчилж байна. Энэ хугацаанд зам тээврийн салбарын үндсэн хөрөнгө оруулалт 18.8 их наяд юаньд хүрч, тээврийн нийт хүчин чадал, ашиглалтын үр ашиг мэдэгдэхүйц сайжирчээ.


Цаашид “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Зам тээврийн яам нь зам тээврийн хүчирхэг улс байгуулах стратегийн зорилтыг баримтлан, орчин үеийн нэгдсэн зам тээврийн тогтолцоог улам боловсронгуй болгож, олон тооны томоохон инженерийн төслийг төлөвлөж, барьж байгуулахаар зорьж байна. Үүний зэрэгцээ зам тээврийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, дижитал, ухаалаг шинэчлэл, ногоон шилжилтийг хурдасгахын зэрэгцээ нэгдсэн тээврийн гол коридоруудын холболтыг бэхжүүлж, үндэсний эдийн засгийн эргэлт болон иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг илүү найдвартай хангахад чиглэн ажиллах юм.