sonin.mn

Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) бүлэглэлийн дайчдын эсрэг агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын эрх баригчид мэдэгдлээ.


Цохилт Сокото мужид явагдсан бөгөөд ISIS-ийн хэд хэдэн дайчдыг устгасан гэж АНУ-ын Африк дахь цэргийн командлал мэдээлэв.


Нигерийн Гадаад хэргийн яам уг ажиллагаа нь хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус бүлэглэл бүс нутагт иргэдийг онилон халдаж байсан гэж мэдэгдсэн бол Нигерийн тал зэвсэгт бүлэглэлүүд шашнаас үл хамааран энгийн иргэдийг бай болгодог гэж тайлбарлав.



Н.Отгончимэг


Эх сурвалж: reuters.com