sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /Sky News/. АНУ-ын Арканзас муж улсын нэгэн оршин суугч Зул сарын баярын өмнөх өдөр Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ. 


Powerball-ын цахим хуудсанд мэдээлснээр, энэ нь АНУ-ын түүхэнд сугалаанаас их хэмжээний мөнгө хожсон хоёр дахь тохиолдол, Powerball-оос энэ онд хожсон хамгийн их дүнтэй хонжвор ажээ. 


Powerball сугалааны нэг тасалбарын үнэ 2 ам.доллар байдаг байна. Одоогоор нэрийг нь нууцалж байгаа азтан хожсон 1.8 тэрбум доллароо бүтнээр нь 29 жилийн турш цувуулж авах эсвэл тавар хассан дүнгээр 834.9 сая орчим доллар шууд авах сонголттой. 


Powerball-ын 1.787 тэрбум ам.долларын өмнөх супер хонжвор есдүгээр сарын 6-нд Миссури, Техас муж улсад зарагдсан хоёр тасалбарт таарч, азтанууд хувааж авчээ. 


Өмнө нь супер хонжворын азтан 2011 онд Зул сарын баярын өмнөх өдөр нэг удаа, Зул сарын баярын өдөр дөрвөн удаа тодорч байжээ. 2022 онд Калифорнид хожсон 2.04 тэрбум ам.долларын Powerball-ын хонжвор АНУ-ын түүхэн дэх хамгийн их дүнтэй хонжвор хэвээр байна. Уг хонжворыг Эдвин Кастро хожсон бөгөөд тэрбээр татвар хассан дүнгээр 1 тэрбум орчим доллар авчээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг