sonin.mn

Хятадын эдийн засгийн талаар ярих үед олны анхаарлыг ихэд татдаг “тав-зургаа-долоо-найм-ес” хэмээн товчилж нэрлэдэг нэгэн тоон багц бий. Энэ тоонууд нь Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засаг болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд ямар бодитой хувь нэмэр оруулж байгааг нэг дор харуулдаг юм. Тодруулбал, татварын орлогын 50-иас дээш хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 60-иас илүүг, шинжлэх ухаан, технологийн инновацын үр дүнгийн 70-иас дээшийг, хот суурин газрын хөдөлмөр эрхлэлтийн 80-иас илүүг, аж ахуйн нэгжийн нийт тооны 90 хувийг хувийн хэвшил дангаараа бүрдүүлж байна.


Эдгээр нь зүгээр нэг статистик бус, харин хувийн хэвшлийн эдийн засаг улс орны хөгжилд хэрхэ гүнзгий оролцож буйг харуулсан бодит, амьд нотолгоо юм. 


Д.Хүчитбаатар