sonin.mn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 25-ны өдөр хэлэхдээ: Ногоон хөгжил бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тод онцлог юм. Дэлхийн уур амьсгалын засаглал "үйл ажиллагааны алдагдал”-д нүүрлээд байгаа үед Хятад улс хариуцлагатай байр сууриа үргэлжлүүлэн баримталж, улс орнуудтай хамтаар дэлхийн тогтвортой хөгжлийг урагш ахиулах болно гэв. 


Линь Жянь хэлэхдээ: Хятад улс нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах дэлхийн хамгийн бүрэн бодлогын систем болон сэргээгдэх эрчим хүчний хамгийн том системийг байгуулж, шинэ эрчим хүчний нөөцийн суурилагдсан хүчин чадал 100 сая киловаттаас давсан нь дэлхийн нийт суурилагдсан хүчин чадлын 40 гаруй хувийг эзэлж, эрчим хүчний хорогдуулалт хамгийн түргэн буурсан орнуудын нэг болов. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын экспортолсон салхины эрчим хүч, фото цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн нь бусад орнуудын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нийтдээ 4.1 тэрбум тонноор бууруулсан байна гэв. 


Линь Жянь хэлэхдээ: Хятад улс ногоон хөгжлийн ололт амжилтаа идэвхтэй хуваалцаж, Дэлхийн өмнөд бүсийн орнуудад чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлж байна. Энэ оны 10-р сарын байдлаар, Хятад улс хөгжиж буй 43 оронтой уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 55 санамж бичиг байгуулж, чадавхыг бэхжүүлэх 300 гаруй төсөл хэрэгжүүлж, хөгжиж буй 120 гаруй орны давхардсан тоогоор 10 мянга гаруй хүмүүст сургалт хангасан гэв.