Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын багш цолыг:
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багш Түндэвийн Зэвгээд хүртээлээ.
Гавьяат багш цолоор:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн Хандсүрэн
Гавьяат механикжуулагч цолоор:
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтан Цогбадрахын Оюунсуртал,
Гавьяат барилгачин цолоор:
- “Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захирал Давхарын Цогзолмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захирал Нэмэрийн Буянжаргал,
- “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженер Дондогийн Чулуунбүргэд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захирал Минээгийн Оюун,
Хүний гавьяат эмч цолоор:
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор Дагвадоржийн Баян-Өндөр,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нуруу, нугасны тасгийн зөвлөх эмч Жадамбаагийн Оюунтөгс,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригч Мижиддоржийн Аня,
- АШУҮИС-ийн менежер, их эмч Сумъяагийн Нарантуяа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Хөнхөрийн Бямбажав,
- Зурагчин Гончигийн Ган-Өлзий,
Гавьяат тамирчин цолоор:
- Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Содномдоржийн Мөнхзул,
- Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүна Сугаррагчаагийн Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Сэржээгийн Мөнхсайхан,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр,
- “Ий тив и” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат,
- “Одонгоо салон”-ы үсчин Ганболдын Ганцоож,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Түвшинжаргалын Энхжин,
Алтан гадас одонгоор:
- “Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Байх-Үрийн Хишигдорж,
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Энхбаярын Мөнгөнчимэг,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Дамирангийн Оюунчимэг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Энхтайваны Энхболд,
- Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ганболдын Оюунгэрэл,
- “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн бүртгэл мэдээллийн ажилтан Дашдаваагийн Нарантуяа,
- “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль, худалдан авах ажиллагаа хариуцсан менежер Баяраагийн Ганхөлөг нарыг шагналаа.









Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Эмэгтэйчүүдийн энгэр тэмтэрч ар нуруугаар нь тэврэх бол маш бүдүүлэг !!!!
Тэгээд нуруунд нь мeдаль зүүж өгөх юм уу ха ха. Ар нуруугаар тэврэх бол хүндэтгэл чи харин яаж хараад байгаа юм өөр юм бодоод явдаг юм уу
гамин Хү Сю Жан левчик нь тэмтэрч тайлаад мангайж инээдэг зуршлаа хаяхгүй даралтттай псда юм.
Хайяа минихо болсан шоо гэж даапаалж даажигнан мангайж инээж байгаа байхдаа.Муу өмхий хар сармагчин..
Хү Сю Жан хөгшрөх тусмаа Хятадын бүдүүн дарга Ши Зиньпинтэй ямар адилхан болж байна вэ? Төрсөн дүү нь юм биш үү? Өмхий хар малууд аа.. Түмэн олон нүдтэй юм аа.Гао минг цэргийн бага дарга гэсэн цолыг зүгээр ч нэг өгөөгүй юм байна.
Монгол улс оюутолгойн өрийн хүүд өдөр бүр 13 тэрбум төгрөг төлж ирлээ. Он гараад өдөрт төлөх хүүний мөнгө нь14 тэрбум төгрөг болно. Монгол улс өрөндөө баригдаж сүйрлээ. Худал шагнал тараасан эргүү ерөнхийлөгч гуай юугаа бодож сууна вэ, Монголыг яаж аврах гэж байгаа вэ ард түмэндээ ярихгүй юм уу?
Ар Монголын аатай тайлбарлагч Сосорбарамын Шижирбаты өмнөөс баярлаж байна.