Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч "АНУ Тайваньд зэвсэг худалдахтай холбоотой хариу арга хэмжээний талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "АНУ Тайваньд зэвсэг худалдахад чиглүүлэн, Хятад улс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын цөм бөгөөд Хятад АНУ-ын харилцааны анхны халдашгүй улаан шугам гэдгийг дахин нотолж байна.
Тайванийн асуудлаар энэ шугамыг давсан аливаа өдөөн хатгасан үйлдэлд Хятад улс хатуу хариу арга хэмжээ авах бөгөөд Тайваньд зэвсэг худалдахад оролцсон аливаа компани, хувь хүн алдааныхаа төлөөсийг төлөх болно. АНУ нь Тайванийг зэвсэглэх аюултай үйлдлээ зогсоож, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахаа зогсоож, "Тайванийн тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөхөө зогсоохыг Хятад улс дахин уриалж байна. Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа баттай хамгаалахын тулд шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авсаар байх болно " гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл5
цагаан хэрэм хэрэмээс хойш халдашгүй шугам
өмнөдөд зэвсэглээд. сценари нь гарцан.
Хятадын 1949 онд унасан өмнөх засаг нь Тайваньд одоо хүртэл байж байна. Дайснаа хамар доороо байлгаад баруунаар зэвсэгжүүлээд байгаад байхыг өнөөгийн засаг зөвшөөрч чадахгүй л дээ. Хэзээ нэгэн цагт хутга шаана гэдгийг мэдэж байгаа болохоор л дарж авах гээд үзээд байгаа чадах юм уу бүү мэд. Түүнээс тусгаар тогносон тайвань гэсэн юм юу ч байхгүй тэд хоёулаа хань үндэстэн хятад.
Хятадыг даврааж огт болохгүй. Түрэмгий хятад монгол казахстан хөрш зэргэлдээх Азийн орнуудыг Хятадын салшгүй нэг хэсэг Хятадын алдагдсан газар нутаг гэж үздэг. Сибирийг хүртэл Хятадын алдагдсан газар нутаг гэж ичихгүй ярьдаг.
Америк Японыг цөмийн зэвсэгтэй болгож цэрэг зэвсэгийг хүчирхэг болгож түрэмгийлэгч хятадтай дайтаж Хятадыг эдийн засаг цэрэг зэвсэгээр туйлдуулах цаг ирсэн байна.