sonin.mn

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чой Хёны нар арванхоёрдугаар сарын 31-нд утсаар ярив.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор БНХАУ-БНСУ-ын харилцаа бууралтын үеийг давж, зөв чиглэлд эргэн орж, тогтвортойгоор сайжрах хандлага илэрч байна. Хятадын тал БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний Хятадад хийх айлчлалыг сайшааж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэхүү айлчлал нь БНХАУ-БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил авчирна гэдэгт итгэж байна.2025 онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээ болсон, Японы зарим улс төрийн хүчнүүд түүхийг мушгин гуйвуулж, түрэмгийлэн колоничлолын гэмт хэргийг цагаатгахыг оролдож байна. БНСУ түүх болон ард түмнийхээ өмнө хариуцлагатай хандаж, зөв байр суурь баримтлан, олон улсын шударга ёсыг хамгаална гэдэгт итгэж байна. Мөн Тайванийн асуудлаар “нэг Хятад”-ын зарчмыг баримтална гэдэгт итгэж байна гэжээ.


Чой Хён хэлэхдээ, Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадтай хамтран ажиллахыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, БНХАУ-БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тууштай байна гэж онцолсон байна.


Г.Бямба