ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /Кazinform/. Хондурас, Балба, Никарагуа улсаас ирсэн 60 мянга орчим цагаачийн “түр хамгаалагдах статус”-ыг цуцлах тухай Трампын засаг захиргааны шийдвэрийг Калифорни муж улс дахь Холбооны шүүх хүчингүй болгосон тухай CBS News суваг мэдээлжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм зургаа, долоодугаар сард Хондурас, Балба, Никарагуа улсын иргэдэд дүрвэгсдийн статусыг түр олгох хөтөлбөрүүдийг зогсоосныг зарлажээ. Тэрбээр шийдвэрээ тайлбарлахдаа, эдгээр гурван улс нь байгалийн гамшгуудын үр дагаврыг даван туулсан гэж мэдэгдсэн байна.
Долоодугаар сарын сүүлчээр Калифорни муж улс дахь тойргийн шүүхийн шүүгч Трина Томпсон дээрх гурван улсын иргэдэд “түр хамгаалагдах статус” олгох хөтөлбөрүүдийг (TPS) зогсоох шийдвэрийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулжээ. Тэрбээр урьдчилсан дүгнэлтдээ, Трампын засаг захиргаа эдгээр гурван улсад хэвээр байгаа тулгамдсан асуудлуудыг харгалзан үзээгүй, мөн хөтөлбөрийг цуцлах шийдвэр нь арьсны өнгөөр ялгаварлах, арьсны өнгөөр дайсагнахтай холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна. Харин наймдугаар сард давж заалдах шатны шүүх уг тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлснээр Трампын засаг захиргаанд TPS хөтөлбөрүүдийг зогсоох боломжийг олгосон байна.
Мөн Трампын засаг захиргаа TPS хөтөлбөрүүдийг зогсоохоор идэвхийлэн оролдож "уг бодлого нь хууль бус цагаачлалыг өөгшүүлдэг, Ардчилсан намынхан засгийн эрхэнд байх хугацаандаа уг хөтөлбөрийг урвуулан ашигласан, хэтэрхий урт хугацаагаар сунгасан" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Афганистан, Камерун, Этиоп, Хаити, Мьянмар, Судан, Сири, Венесуэл зэрэг улсаас ирсэн хэдэн зуун мянган цагаачийг TPS-ийн хамгаалалтаас хасах шийдвэрийг гаргасан байна.
Шүүхийн дээрх шийдвэр нь дурдсан гурван улсаас ирсэн грин-карт эзэмшигчдэд АНУ-д хууль ёсоор ажиллах боломжийг олгож, мөн тэднийг баривчлах, албадан гаргахаас сэргийлэх ёстой гэж Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь Цагаачлалын эрх зүй, бодлогын төвийг хамтран даргалагч Ахилан Аруланантам мэдэгджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэд сайд Триша Маклафлин мэдэгдэхдээ, шүүгчийн энэхүү шийдвэр нь “Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг булаан авахыг оролдсоор буй холбооны шүүхийн тогтолцооны бас нэгэн хууль бус шийдвэр” хэмээн тодорхойлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Dear Mongols: Mass deportation will go on.Blame Trump's predecessors who lied about everything. America is not garbage can. America is a country for the people. Sincerely Iron Leader the Great
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 1 сая доллар төлж чадах чинээлэг гадаадын иргэдэд зориулсан АНУ-ын визийг хурдан шуурхай олгох хөтөлбөрийг эхлүүллээ. Энэхүү картыг худалдан авсан хүмүүст иргэншил авах боломжийг шууд олгох гэнэ. Лхагва гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ерөнхийлөгч Трамп хэлэхдээ: Манай Америкийн компаниуд эцэст нь авьяас чадвартай хүмүүсээ хадгалж үлдэж чадахаар боллоо гэжээ. Энэ оны эхээр анх зарлагдсан Трампын "Алтан карт" нь тус улсад "хэрэгтэй" гэдгээ нотолж чадсан хүмүүст олгох АНУ-ын виз болох юм гэж хөтөлбөрийн албан ёсны вэбсайт мэдээллэж байсан юм. Энэ "Алтан карт" нь үнэндээ цагаачлалын хатуу арга хэмжээгээ эрчимжүүлэх, ажлын визний төлбөрийг нэмэгдүүлэх, хууль бус цагаачдыг албадан гаргах зэрэгтэй холбоотой үйл ажиллагааны нэг хэсэг юм.
хузуугуй хочит хошгоруулагч виз эсвэл зангиагаар туслаач.