БНХАУ-ын Гаалийн статистик мэдээгээр, 2025 оны эхний 11 сард БНХАУ, БНСУ-ын хоорондын импорт, экспортын нийт хэмжээ 2.14 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна. Үүнээс БНХАУ БНСУ-аас 1.2 их наяд юанийн бараа импортолж, БНСУ руу 0.94 их наяд юанийн бүтээгдэхүүн экспортолжээ.
Хоёр улсын худалдаа нь БНХАУ-ын нийт гадаад худалдааны 5.2 хувийг эзэлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тогтвортой гүнзгийрч байна.
2025 оны эхний 11 сард БНХАУ, БНСУ хоорондын цахилгаан механик бүтээгдэхүүний худалдаа 1.43 их наяд юаньд хүрч, 5.9 хувиар өссөн нь нийт худалдааны 67 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. БНХАУ БНСУ-аас эмийн бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмжийн импортоо тус тус 8.9 болон 3 хувиар нэмэгдүүлсэн бол БНСУ руу экспортолсон “шинэ гурван төрөл”-ийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн экспорт 12.4 болон 1.1 хувиар өсжээ.
Мөн хоёр орон хоорондын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа 52 тэрбум 190 сая юаньд хүрч, 2.1 хувиар өссөн байна. Үүнд БНХАУ БНСУ-аас импортолсон архины болон ундааны бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, харин БНСУ руу экспортолсон шинэ болон хатаасан жимс, самар, цай зэрэг барааны өсөлт хоёр оронтой тоонд хүрчээ.
Г.Бямба
Мягмар - 01 сарын 06,
2026

Сэтгэгдэл0