Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ. Цагдаагийн байгууллагаас 2026 оны эхний 5 хоногт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 гэмт хэрэг илрүүлэн ажилласан.
Хүлээлгэх хариуцлага: Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мягмар - 01 сарын 06,
2026

Сэтгэгдэл4
МАН-ын махан толгой Нян Бао данжаад вьетнам улсын тагнуул болсон байна. Фейсбук дээр нь вьетнамын тагнуулын нууц ажилтнууд зүрх дарцгаасан байна.
МАН-ын махан толгой Нян Бао данжаад вьетнам улсын тагнуул болсон байна. Фейсбук дээр нь вьетнамын тагнуулын нууц ажилтнууд зүрх дарцгаасан байна.
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН ЭТГЭЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ ХАСАХ, ӨНДӨР ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ ЁСТОЙ. ТЭР БОЛ ХУТГА БАРСАН АЛУУРЧИН ШҮҮ
торгууль, шийтгэл нь багадаад, хөнгөдөөд л байна даа яах аргагүй ...
Одоо эхний хэдэд нь хатуухан арга хэмжээ аваад сайн сурталчил. Тэгэхээр хульхи нь бууна. Эс тэгвэл тоох ч үгүй. Монголын хууль 3 хоног гэдэг нь болно шүү.