АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрод хандан хурц шүүмжлэл өрнүүлж, Колумбын эрх баригчдыг АНУ-д чиглэсэн кокаины үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.
Трампын хэлснээр, Колумб улс ноцтой асуудалтай тулгарч байгаа бөгөөд тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгчийг хар тамхины үйлдвэрлэл, худалдаатай холбон буруутгав. Тэрбээр Колумбын өнөөгийн удирдлага энэ байдлыг удаан үргэлжлүүлэхгүй гэж онцолсон юм. Колумбын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийн талаар асуухад АНУ-ын Ерөнхийлөгч “энэ нь боломжит хувилбар мэт сонсогдож байна” хэмээн хариулжээ.
Мексикийн талаар Трамп мөн хар тамхины хууль бус наймааны асуудлыг хөндөж, хэрэв мансууруулах бодисын нийлүүлэлтийг таслан зогсооход ахиц дэвшил гарахгүй бол АНУ Мексикийн эрх баригчдад үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх боломжтойг анхааруулсан байна. Гэсэн ч тодорхой арга хэмжээ, хугацааг нэрлэсэнгүй.
Үүнээс гадна тэрбээр Иранд үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаал цуглааны талаар байр сууриа илэрхийлжээ. Трампын хэлснээр, АНУ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрэв жагсаалын үеэр хүч хэрэглэж, энгийн иргэдийн амь насанд халдвал хатуу хариу арга хэмжээ авахад бэлэн гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч “хэрэв өмнөхтэй адил байдлаар хүч хэрэглэн иргэдийг хөнөөвөл АНУ-аас маш хатуу хариу арга хэмжээ авна” хэмээн анхааруулжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Мягмар - 01 сарын 06,
2026

Сэтгэгдэл14
2001 оноо санагалзаад байгаа юм байх даа энэ Янкууд ккк
Чи аль каедагийн сүнс үү?
Чи аль каедагийн сүнс үү?
Mongol 2 tom hurshduu l naidahaas huukiig gablaad abch yabna ot gereeg esreguutsej baiga bugdiig buudan horoono gazariin hobor element e ihuhgui gebel hobd ulsiin irgediig bugdoig biudaad heden har tamhihichid l gene elbeg bayr metiig abchraad erinhiilugch geed ard angle America nuhud tur udirdana
America d eh oron gej baihgui bugd tsagaachid bugd l mungu olohoor allaga uildeheer irsen Europe chuud uuguul irgediig alj ustgaad bod soyol hugjil abchirsan gej tuuh zohiodog allaga a tuuhende hudal tuuheer tarhi ugaadag eh oronchid gej baihgui shu
Монголд хулгай,луйвар үүрлээд ард түмэн нь туйлдаж бна.сугалуулмаар бна.😁
Латин америкийн орнууд хар тамхи мансууруулах бодисны картелуудтай хар тамхи мансууруулах бодисны тариалалт тээвэрлэлт худалдаа эрхэлдэг.
Saihan tarhia ugaalgasan humuus America uursdu har tamhia huuli esoor tarij hergeldeg delguurtee chuluutei durak a
Монгол хэрэв америктай ойр байсан анхааруулга авч бүгд шинэчилэгдэх байсан.. авилгажсан төр.. нам гэдэг нэрэн дор нуугдсан бүлэг хулгайчууд
америкууд дайснаа гаднаас биш дотроосоо авилга авч хилээр хар тамхи дүрвэгсдийг дураар нь оруулдаг цэрэг цагдаа галь засгийн газар конгресс сенатын гишүүдээ барьж шийтгэж чадахгүй айсандаа гадныхныг хэлмэгдүүлж байна энэ ямар популизм бэ евразид ирж дайн хийнэ гэж байна евразид дайн гаргаж байгаа украйныг дуусгаачээ еврази тайван байх ёстой европ түүгээр явж байгаа гайг үүгээр чирч ирээд байгаачээ дүрвэгсэд дайн чирч ирж байна орос ёвропийг зохицуулна еврази америкийг дийлнэ
Монгол хэрэв америктай ойр байсан анхааруулга авч бүгд шинэчилэгдэх байсан.. авилгажсан төр.. нам гэдэг нэрэн дор нуугдсан бүлэг хулгайчууд
Монгол хэрэв америктай ойр байсан анхааруулга авч бүгд шинэчилэгдэх байсан.. авилгажсан төр.. нам гэдэг нэрэн дор нуугдсан бүлэг хулгайчууд
Монгол хэрэв америктай ойр байсан анхааруулга авч бүгд шинэчилэгдэх байсан.. авилгажсан төр.. нам гэдэг нэрэн дор нуугдсан бүлэг хулгайчууд
өмнөд америк тив нүб-ээс гарч дэлхийн нүб-ийг өмнөд америкад байгуулах цаг иржээ америк ийн хаьвь орчиноо эзлээд мөлжөөд дууссан испани хэлтнүүд нэгдэж өмнөдийнхэн умардынхан эсэн иргэний дайндаа оох цаг болжээ