Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна.
Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж 3,300,000 алдаж хохирсон байна.
Хэрэв энэ төрлийн мэдээлэл танд ирсэн бол сайтар нягталж, үл мэдэх линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл4
Ямар оркууд нь ийм үлгэрт итгэдэг байнаа. кккк
Шуналт багабанди итгээд 2 саяыг алдчихсан гэсэн !
Пионер мад гэдэг юм
Шуналтай хүн байна Шуналаасаа ганц боллоо доо 2рт мэдлэг нимгэн хүн ер нь залилуулна.