НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар 1000 такси оруулж ирж, цогц хөгжүүлэлт хийхээр болсон. Энэ хүрээнд зөвхөн Хятад улсаас такси оруулж ирнэ гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Зөвхөн хятад машин оруулж ирнэ гэдэг нь худал мэдээлэл. Такси үйлчилгээг сайжруулах төслийн ТЭЗҮ-д дэлхийн хотуудад такси үйлчилгээнд явж байгаа зорчигчид тухтай, байгаль орчинд ээлтэй 10 үйлдвэрийн төрөл бүрийн маркийн автомашинуудыг судалсан.
Дараах 3 төрлөөр судалгаа хийсэн. Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл гэсэн жагсаалтууд гарсан.
Үүнд, Toyota, Hyundai, Kia, Nissan, Geely, Wuling, Changan, Volkswagen зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй, зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө сонгож авах боломжтой” гэв.
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл8
Со нартай ярьж байгаад хямдруулаад авч чадвал IONIQ зүгээр юм биш үү.
Нинь Бао Тао дааяа таксинд явуулахаар " BYD E6" маркийн машиныг Хятадаас худалдаж авахаар аль хэдийнээ сонгосон байжээ⁉️‼️
Тоёота алга байна даа.
Хужаа машин л хэрэггүй шүү.
Орос Лада онц уу?
Нянбак бүхий л зүйлд өөрийгөө оролцуулах гээд байхын .Хүмүүс хувиараа хийгээд л байгаа ажил шүү дээ такси чинь ,Хятадаас л оруулна гэчихээд одоо шүүмжлэл яриа гараад ирхээр өөр юм болгоод явчих лаа
Нинь Бао Тао данжаадын хужаа машинаа шахах арга мэх . Хужаа машин шахах гэж ямар хэмжээний авлигал нууцаар авсан бол? Geely, Wuling, Changan,хужаа машин биш үү? Өмхий малууд аа..
Нинь Бао Тао данжаадын феисбүкд баахан хужаа вьетнамууд зүрх дарсан байгаа юм..