1-р сарын 5-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжин хотноо БНСУ-ын ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён-тэй хамт цайлжээ.
Пэн Лиюань шинэ оны эхэнд Ким Хе Гён хатагтай ерөнхийлөгч Ли Жэ Мёнгийн хамт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирснийг талархан угтлаа. Тэрээр “Улс орнуудын харилцааны үндэс нь ард түмний ойр дотно харилцаанд оршдог. БНХАУ, БНСУ бол ойр хөрш. Хоёр орны ард түмэн байнга харилцаж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэхийг хүсэж байна” хэмээн онцлов.
Пэн Лиюань мөн Ким Хе Гён нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй ажиллаж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж, холбогдох сайн туршлагаа харилцан хуваалцахыг хүслээ.
Ким Хе Гён чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, Пэн Лиюань олон жилийн турш эмэгтэйчүүд, хүүхдийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг гүнээ хүндэтгэдгээ илэрхийллээ. Тэрээр цаашид хоёр орны ард иргэдийн харилцаа, солилцоог идэвхтэй дэмжиж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн гэдгээ тэмдэглэжээ.
Ням - 02 сарын 08,
2026
Сэтгэгдэл0