Улс орнуудын ДНБ ба тэдгээрийн бодит ДНБ-ий жилийн дундаж өсөлтийн талаарх мэдээлэлд дурдсанаар, Казахстан улс Төв Азийн орнуудын дотроос хамгийн түрүүнд дэлхийн хамгийн том 50 эдийн засгийн тоонд багтлаа.
Түүнээс гадна бодит ДНБ-ий жилийн дундаж өсөлтийн хурдаар тус улс тэргүүлэгч 5 орны нэг болсон байна. Үүнийг даваа гарагт Visual Capitalist цахим хуудсанд нийтлэгдсэн Олон улсын валютын сангийн мэдээлэлд дурджээ.
30,6 их наядын багтаамжтай эдийн засаг бүхий АНУ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд олон жилийн турш тэргүүллээ хадгалах төлөвтэй байна. Тус улсын дараа дэлхийн хамгийн том 5 эдийн засгийн тоонд БНХАУ, Герман, Япон, Энэтхэг улсууд орж байна.
Хэдийгээр багтаамжийн хувьд АНУ хол давамгайлж байгаа боловч Казахстан зэрэг олон орон өсөлтийн хурдаар тус улсаас илүү байгаа юм. Сүүлийн 25 жилийн хугацаан дахь АНУ-ын бодит ДНБ-ий өсөлт дунджаар 2,1 хувь байсан бол Хятад улсад энэ үзүүлэлт 8 хувьтай байна.
Мөн хугацаанд Хятад, Энэтхэг, Вьетнам, Бангладешийн зэрэгцээ Казахстан улс 5,6 хувь гэсэн үзүүлэлтээр эхний тавд багтжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2028 онд Казахстаны номинал ДНБ 230 их наяд тенгед хүрнэ.
Б.Адъяахүү
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл5
Монгол ялначууд оркууд гадаадын херенге оруулалтыг эсэргvvцээд зевхен малаа маллаад амьдарцгаая гэдэг
Тэгээд хошного талаасаа 50д явна биз. Хохь чинь
Назарбаявын л ач !
КАЗАЗСТАНД ОРОС ХҮНД ИТГЭДЭГ ОРОС ХЭЛЭЭР ЯРЬЖ ОРОС ЭМЧ ОРОС БАГШ НАР БАГШИЛДАГ ОРОС СУРГУУЛИУДТАЙ ОРОС ЖМЧТЭЙ ЛАЗЕРИЙН ГҮНИЙ ТАВАН ТӨРЛИЙН АППАРАТ ПЕНТАСЕКУНДНЫ НҮДНИЙ ОПЕРАЦИЙН АППАРАТУР БАЙДАГ БРУЦЕЛЛЁЗ ГЭХЭД НАЙМАН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ИЛРҮҮЛДЭГ БҮГД ОРСООР ЯРЬДАГ СОЦИАЛИЗМЫН ҮЕЛ БИД АДИЛХАН БАЙСАН МОНГОЛЫН ОЛИГАРХ ОФФШОРЧИД МОНГОЛЫГ ОРСООС САЛГАСНААС МОНГОЛЧУУД ОРОС ХЭЛГҮЙ ЁВРОП ОРОС МЭРГЭЖИЛГҮЙ ХӨРШӨӨС САЛЖ ХАМТ ХОРШИЖ АМЬДРАХ ХҮНГҮЙ ОРОС ХЭЛЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ ЭМЧИЛДЭГ БАЙСАН ХЭЛГҮЙ ӨВЧИН РАКАД БАРИГДАЖ ҮХЭЖ ХӨГЖЛИЙН БЭРШЭЭЛТЭЙ ХҮН ЗУУН МЯНГА ДАВЖ УДМЫН ГЕН УСТАЖ ТӨРӨЛ БҮРИЙН РАКААР НЭГДҮГЭЭРТ ОРДОГ ЯПОН КАЗАК ХЗН ӨНДӨР НАСАЛЖ БАЙНА
Уранаа ух, газарын ховороо ух. Үгүй гэж байгаа бол хонио хариулаад дэлхийн адагт яв