Хятадын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээллээр, 2025 онд Хятадын иргэний агаарын тээврийн салбар дараах үзүүлэлтүүдийг биелүүлжээ. Үүнд: тээврийн нийт эргэлт 164.08 тэрбум тонн.км хүрч, зорчигч тээврийн хэмжээ 770 сая хүн болж, ачаа, шуудангийн тээвэр 10.172 сая тонн болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус 10.5%, 5.5%, 13.3%-иар өссөн байна.
Түүнчлэн олон улсын нислэгүүдийн сэргэлт 2019 оны түвшний 90 хувийг давж, олон улсын зорчигч тээвэр 21.6 хувиар өсжээ. Иргэний нисэхийн зорчигч тээврийн эргэлт нь улсын иж бүрэн тээврийн систем дэх эзлэх хувиараа 39%-д хүрч, агаарын тээврээр үйлчлүүлдэг хүн амын тоо 500 саяыг давсан байна. Ингэснээр Хятад улс дэлхийн хамгийн олон “агаарын тээврээр үйлчлүүлдэг хүн ам”-тай орон болжээ.
2025 онд Хятадын иргэний нисэхийн салбар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, салбарын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 120 тэрбум юаньд хүрсэн байна. Бүтэн жилдээ 65 тэрбум юанийн ашигтай ажиллажээ. Мөн “БНХАУ-ын Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга албан ёсоор батлагдсан байна.
Үүний зэрэгцээ, уламжлалт ерөнхий зориулалтын нисэх онгоц нийт 1.218 сая цагийн нислэг үйлдсэн бол, бүртгэлтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн тоо 3.28 саяыг давж, хуримтлагдсан нислэгийн цаг 45.3 саяд хүрч, өмнөх оноос ойролцоогоор 70 хувиар өссөн байна.
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл0