sonin.mn

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 6-ны өдөр Бээжин хотноо Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Ли Жэ Мён, Ирландын ерөнхий сайд М.Мартин нартай тус тус уулзлаа.




Ли Жэ Мёнтэй уулзах үеэр Жао Лэжи хэлэхдээ, БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны тод өнгө байсаар ирлээ. Өчигдөр дарга Ши Жиньпин та нар уулзаж, БНХАУ–БНСУ-ын харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, шинэ зураглалыг хамтдаа гаргалаа. Хятадын тал БНСУ-тай хамтдаа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал нийтлэг ойлголцлыг бүрэн хэрэгжүүлж, хөршийн найрсаг харилцааг тууштай бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон нийтийн найрамдлын суурийг бататган, БНХАУ–БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг тогтвортой, алсын хараатай хөгжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь БНСУ-ын Үндэсний Ассамблейтай дээд түвшний харилцаа, олон шат, олон салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа бүрдүүлэхэд бэлэн гэв.


Ли Жэ Мён хэлэхдээ, Ши Жиньпин даргатай уулзахдаа БНХАУ–БНСУ-ын харилцааг цаашид хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголцолд хүрсэн бөгөөд БНСУ-ын тал Хятадын талтай эдийн засаг, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын солилцоог бэхжүүлэн, иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, хоёр улсын харилцааг улам сайн урагшлуулахад бэлэн байна гэжээ.



Ирландын ерөнхий сайд М.Мартинтай уулзахдаа Жао Лэжи хэлэхдээ, Хятад, Ирланд хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилийн хугацаанд харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш харилцаж, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирлээ. Өчигдөр Ши Жиньпин дарга та нар уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийн шинэ зураглалыг тодорхойллоо. Хятадын тал Ирландын талтай хамтдаа хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад–Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Ирландын парламенттай харилцаа холбоогоо бэхжүүлж, хууль тогтоох, хяналт тавих болон төр улсыг удирдах туршлагын солилцоог өргөжүүлэн, хоёр улсын бодит хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв.


М.Мартин Хятадын хөгжил нь үнэхээр бахархам амжилтын түүх гэдгийг тэмдэглээд, Ирланд улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг бэхжүүлэн, харилцан хүндэтгэлийн зарчмаар хоёр талын хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.