Лхагва гаргийн өглөө Баруун Европт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас Франц улсад замын хөдөлгөөн үндсэндээ зогсжээ. Өглөөний 07:00 цагт Францын зорчигч тээврийн RATP, Île-de-France Mobilités компаниуд замын нөхцөл байдал сайжрах хүртэл автобуснуудаа үйлчилгээнд гаргахгүйгээр шийдвэрлэжээ. Мөн Францын N118 хурдны зам мөстсөн тул хоёр урсгалыг нь хаасан байна. Тус улсад замын хөдөлгөөний нөхцөл байдал бүхэлдээ хүнд байна.
Иль-де-Франс мужид үүссэн замын түгжрэл өглөөний 8:00 цагт харьцангуй бага байсан боловч удалгй геометрийн прогрессоор нэмэгджээ. Тухайлбал, өглөөний 9 цаг гэхэд 700 км урт түгжрэл үүссэн бол удалгүй 950 км-т хүрсэн байна. Даваа гарагт 1019 км урт түгжрэл үүссэн нь “рекорд амжилт” гэнэ.
Цаг агаарын байдал Парисын төмөр замын буудлуудын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн байна. Сен-Лазар вокзалд Руан хотоос ирэх галт тэрэг 50 минут, Хавр хотоос ирэх галт тэрэг 1 цаг 20 минут хоцорчээ. Ла-Рошели хотын чиглэлд явах TGV хурдны галт тэрэгнүүдийн хуваарийг цуцалсан бол Лион хотоос ирэх бүх галт тэрэг бүтэн цагаар хоцорч байна. Лхагва гаргийн өглөөгүүр их хэмжээний цас орсон тул “Шарль-де-Голль” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх 100 орчим нислэг, “Орли” нисэх буудлаас хөөрөх 40 орчим нислэгийг хойшлуулсан байна. Гэхдээ оройдоо нөхцөл байдал хэвийн болно гэсэн найдвар бий хэмээн Тээврийн сайд Филипп Табаро мэдэгдлээ.
Б.Адъяахүү
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл3
Архангайн 100 жилийн ойн урд өдөр нь хотоос Архангай орох замын түгжрэл 250 киломётр урт болж монголын рскордыг тогтоож билээ ! Гэхдээ цасгүй үёд шүү дэ ! Манай нутаг ийм л хүчтэй !
франц гэлтгүй ёвропийн улсуудад цас орсоон грийн ланд хайлж америкийнх болно
bi pranzaas bichej bna,tiim syrhii ikhe chas oroogyi ee!!margaas ni hailaad odoo zygeer l bna,chas ordoggyi gazar iim syrhii dybchignedeg boltoi!!!!!!!!!zarim pranz hyn gereesee hoyor eder garsangyi ee!!ychir ni hol ni halitarch oichihoos aisan boltoi......iimerhyy l bna,pranzchyyd gedeg genen teeregdeltei tenegyyd bas manaih sig ikhe bnaa...............................