Сүүлийн үед “Таны данс руу 3 удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна, хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх холбоос дээр дарж баталгаажуулна уу” гэх агуулгатай хуурамч /SMS/ мессеж илгээж, иргэдийг хууран мэхлэх замаар тухайн холбоос дээр даруулан интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг нь хууль бусаар авч иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн:
Танихгүй этгээдээс ирсэн холбоос, линк дээр дарахгүй байх мөн иймэрхүү хуурамч холбоос нь ихэвчлэн богиносгосон холбоос буюу (tinyurl, bit.ly гэх мэт) агуулсан байдаг.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх;
Банк, санхүүгийн байгууллагаас ирсэн мэт сэжигтэй мессеж, дуудлагыг албан ёсны сувгаар нь нягтлах;
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд сонор сэрэмжтэй байж, өөрийн эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахыг анхааруулж байна.
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл2
Хязгааргүй шуналтай оркууд л зүгээр сууж бгаад мөнгөө аривжуулах солио нь хөдлөө л тийм балай юманд итгэдэг,
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00