"Вашингтон Кэпиталз", "Даллас Старз" багуудын тоглолтын завсарлагаар Оросын хоккейчин Александр Овечкины хүү мөсөн талбайд гарсан тухай Үндэсний хоккейн лигийн /NHL/ цахим хуудсанд бичсэн байна.
Вашингтонд өчигдөр болсон уг тоглолтын 58 дахь минутанд Овечкин гоол оруулсан хэдий ч “Даллас” баг 4:1 (1:0, 1:0, 2:1) харьцаагаар талбайн эздийг бутниргэжээ.
NHL-ийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд 7 настай хүүгээ мөсөн талбайд ажиглан харж буй Овечкины гэрэл зургийг нийтлээд дор нь “завсарлагаанаар хүү нь хоккей тоглох мөчийг Овечкин алдахгүй харахыг хичээжээ” гэж бичсэн байна.
“Кэпиталз-ын цэнгэлдэхэд бага Овечкины хийсэн анхны тоглолтыг бүхий л чадлаараа дэмжлээ” гэж Овечкины эхнэр Анастасия Инстграмм хуудсандаа бичжээ.
Өдгөө 40 настай А.Овечкин лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоосон бөгөөд “Даллас”-тай хийсэн тоглолтын үеэр 915 дахь гоолоо оруулжээ. Өмнөх рекордыг Канадын домогт хоккейчин Уэйн Гретцки /1487 тоглолтод 894 шайб/ тогтоосон юм. А.Овечкин 7 настай Сергей, 5 настай Илья гэсэн хоёр хүүтэй бөгөөд хоёулаа АНУ-д төрж, Америкийн иргэншилтэй болжээ.
Б.Адъяахүү
Бямба - 01 сарын 10,
2026

Сэтгэгдэл9
Азийн дайсан хямдхан Оросууд бүгд ийм байхгүй юу. Магтдаг эх орноосоо баруун руу зугтдаг. Овечкин Оросдоо би Орос гэж цээжээ нүдэх хэрэгтэй.
202.179.25.176 илжигээ шаахай саримсаа цагаан хэрэмнийхээ цаана очиж уль даа
Чи баруун руугаа бас тонил доо
Яс үндсээрээ гайхуулдаг жинхэнэ цэвэр Орос Москвагийн Динамодоо тоглох ёстой. Хэдэн хөгшин Алла Киркоров Басковоо сонсоод амар байхгүй юу. Ядаж Оросууд дээр нь англиар ярина гэж үнэн лайтай.Бузрын хүмүүс.
Сээнкю
улаан хоолойгоо татаж ярьдаг англиас уруул шүдээрээ ярьдаг хус нь урамтай
улаан хоолойгоо татаж ёролдог англиас уруул шүдээрээ ярьдаг РУС нь орчлонгийн сайхан гоолиг хусхан
Илжигээ сармисаа шаахай минээ цагаан хэрэмнийхээ цаана гарч уль даа
орешник львов дээр буулаа овечкин хүү мөсөн талбайд гарлаа