Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 харьцаагаар "Реал"-ыг хожлоо. Барсачуудаас Рафинья (36 ба 72 дахь минут), Роберт Левандовский (45+4) нар, “Реал”-аас Винисиус (45+2), Гонсало Гарсия (45+6) нар гоол оруулсан байна. Тоглолтын 90+1 дэх минутанд "Барселона"-гийн Френки де Йонг улаан хуудас авч талбайгаас хөөгджээ. Винисиусын хувьд энэ удаагийн гоол бол сүүлийн 19 тоглолтод оролцохдоо оруулсан анхны гоол юм. Тэрбээр хамгийн сүүлд 10 дугаар сарын 10-нд болсон Бразил-Өмнөд Солонгосын нөхөрсөг тоглолтын /5:0/ үеэр гоолдсон байна.
Харин “Барса”-г 2024 оны тавдугаар сараас хойш дасгалжуулж буй Ханс-Дитер Флик-ийн хувьд финалын тоглолтуудад 8 удаагаа багаа ялалтад хүргэлээ. Тэрбээр Германы “Бавариа” багийг 5 удаа, “Барселона”-г 3 удаа цомын аварга болгожээ.
Испанийн Супер цомын тэмцээнийг 2019/20 оны улирлаас хойш мини хэлбэрээр явуулж байгаа юм. Тэмцээнд улсын аварга баг болон мөнгөн медаль хүртсэн баг, түүнчлэн Испанийн цомын тэмцээний финалд шалгарсан хоёр баг оролцдог. Харин өнгөрсөн улиралд “Барселона” баг дээрх хоёр тэмцээнд түрүүлж, “Реал” мөнгөн медаль хүртсэн тул энэ удаагийн Супер цомд улсын АШТ-нд 3 ба 4 дүгээр байруудыг эзэлсэн хоёр багийг оролцуулжээ.
Хагас шигшээд барсачууд “Атлетик” багийг 5:0-ээр бутниргэсэн бол “Реал” баг “Атлетико”-г 2:1-ээр хожсоноор каталончууд ба мадридчууд финалд дөрөв дэх удаагаа дараалан өрсөлдлөө.
Испанийн Супер цомын тэмцээн 1982 оноос хойш явагдаж байгаа бөгөөд барсачууд 16 удаа, “Реал” баг 13 удаа цомыг өргөжээ.
Б.Адъяахүү
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл2
Яг МАН шиг !
Энд тэнд юм болгонд оролцоод дайн майн зогсоогоод байгаа чинь ганцхан зорилготой юм Трампад ! Нобёлийн шагнал авах ! Хэрвээ өгчихвөл өвчигнөхөө больчихно ! 25 онд их харж горьдож байсан боловч нэг муу халтар авгайд өгч Трампыг их доромжилсондоо ! Тэрийг Трамп мартахгүй ! тэр муу Норвёгид 1000 хувийн тариф татвар тавих болно !