sonin.mn

“Ши Жиньпин төр улсыг засах тухай” номынхоо V ботид "Өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх нь" сэдэвт тусгай бүлэг гарган, чухал байранд тавьжээ. Тэрээр шинэ практикт суурилан, өндөр түвшний нээлттэй байдлаар гүнзгий шинэчлэлт болон чансаатай хөгжлийг дэмжихэд шинэ онолын хураангуй, стратегийн удирдамж хийсэн байна. Энэ нь мөн ч Ши Жиньпиний Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.




Нээлттэй байдал, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамт хожих нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага юм. ХКН-ын ХХ сонгуулийн төв хорооны Дөрөвдүгээр бүгд хурлаар өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх талаар чухал байршуулалт хийсэн. Хятад улс энэ замналаар өндөр түвшний нээлттэй байдлын шинэ орчныг бүрдүүлэх болно:


Зах зээлийн нээлттэй байдлын боломжийг хуваалцах тал дээр цаашид илүү анхааралтай ажиллах болно. Ши Жиньпин "Хятадын том зах зээлийн боломжийг бүх улс орон, талуудтай хуваалцахыг Хятад улс дэмжих бөгөөд дотоодын хүчирхэг зах зээлийг хурдацтай бүтээн байгуулах ёстой" гэж онцолсон. Хятад улс бол дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл, импортын зах зээл юм. Хятад улс нь илүү олон орны экспортын хамгийн сайн сонголт болохыг дэмжих бөгөөд олон улсын хэрэглээний таатай орчин бүрдүүлж, гадаадын жуулчдад Хятадын хэрэглээний зах зээлийн эрч хүчийг илүү сайн мэдрүүлэхийг хичээн ажиллана.


Нээлттэй хөгжлийн чанарыг сайжруулахад цаашид анхаарлаа хандуулна. Ши Жиньпин "худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар, түвшинг сайжруулах ёстой", "олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөнд оролцох шинэ давуу талыг бий болгох ёстой" хэмээн онцолсон. Хятад улс гадаад дотоодын зах зээл, нөөцийг хоёуланг нь сайн ашиглаж, тогтолцооны нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж, нээлттэй хөгжлийн үйл явц дахь стратегийн санаачилгатай байдлыг илүү сайн эрэлхийлэх болно.


Нээлттэй хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэхэд илүү их анхаарал хандуулах болно. Ши Жиньпин "дэлхийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, өргөжүүлэх ёстой", "Бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулж, өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжих ёстой гэж онцолсон. Үүний дагуу гадаад эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэн, өргөжүүлж, бусад улс орнуудтай ашиг сонирхлын нэгдлийг өргөжүүлэх талаар Хятад улс хичээн ажиллана.


Нээлттэй байдлаар манлайлах чадавхаа нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулах болно. Ши Жиньпин "дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулж, дэлхийн хамтын ажиллагааны эдийн засгийг бий болгох"-ыг онцолсон. Хятад улс "дагах"-аас "удирдах" руу шилжих нээлтийг хийж, дэлхийн эдийн засгийн дэг журмыг илүү шударга, зүй зохистой болгох чиглэлээр ажиллах болно.


Нээлттэй байлгахын аюулгүй байдлыг баталгаажуулахад илүү их ач холбогдол өгөх болно. Ши Жиньпин "үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг хэрэгжүүлж, нээлттэй байдал, аюулгүй байдлыг уялдаатай зохицуулах хэрэгтэй" гэж онцолсон. Хятад улс үүд хаалгаа онгойлгон, "цэвэр агаар" оруулахын зэрэгцээ дагаж ирэх "шавж шумуул"-аас сэргийлэхийг хичээх болно.