Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 877 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 1 мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл1
Хү Сю Жанг, Ян Гуо ,Занг Дао Шао данжаадууд нийслэлийн намын хороог Нинь Бао Тао данжаадаас булааж авах авах нууц ажиллагаагаа эхлүүлсэн байна.