Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна.
Дээрх этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, эд мөрийн баримтаар зарим эд хөрөнгийг хураан аваад байна.
Мөн тус этгээдүүд нь хууль бусаар олон ашиг орлогоо нуун далдлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин, 4000мкв2 газар, цахим тоглоомын газар худалдан авсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдов.
Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглосноороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэт үйлсээ залилагч нарт алдаж, тэдний амьдралын эх үүсвэрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл2
Эд нарт ах дүү, хамаатан садан, худ ураг гэх утга байхгүй. Тэд хуйвалдаж байгаад хөрөнгийг чинь мөрийнд тавиулаад таныг шулаад дуусгана шүү. Баз хүргэн нэртэй шаарт хөрөнгө алдаж явлаа шүү.
Эдний ар талд МАН-ын сайд дарга нар байгаа. Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсон нэг арсайж инээсэн сармагчин төрхтэй хулгайч ерөнхийлөгч болчихоод байхад..